Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр /2026.08.05/-ийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/, зүүн хажуугийн Хэрлэн /Өндөрхаан сум/, Хангайн нурууны араас усжих Орхон /Бат-Өлзий, Орхонтуул сум/, өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см-ээр нэмэгджээ.
Мөн Туул /Алтанбулаг, Лүн сум/, Хараа /Дархан/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см-ээр давсан байна. Харин Балж, Онон голууд үерийн аюултай түвшинг 5-15 см-ээр даван үерлэсэн хэвээр байгааг мэдээллээ. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын анхааруулга, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа.