Он гарсаар наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 25 аймгийн 35 суманд усны ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Усны ослын улмаас нийт 59 хүн амиа алдсаны 14 нь хүүхэд байгааг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Судалгаагаар иргэд зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом ашиглан гол, нуурын усанд хөвж, тоглож байгаад осолдсон тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Харин бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдан амь насаа алдах тохиолдол хамгийн түгээмэл байгаа аж.
Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, аялагчдыг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байхыг анхаарууллаа. Мөн үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.