Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар багийн "Лагийн хоолой" гэх газарт аянга буусны улмаас хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, аймгийн төвөөс зүүн урд 290 км, сумын төвөөс зүүн урд 90 км-ийн зайд гарсан түймрийн дуудлагыг наймдугаар сарын 4-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан байна. Түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Мэргэжлийн анги болон Газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд хамтран ажиллаж байна. Өнөөдөр /2026.08.05/ өглөө 07:00 цагийн байдлаар гал түймрийг цурамд оруулсан бөгөөд галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.