Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан энэ сард Засгийн газрын ээлжит бус хуралдааныг Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Их хуралдай” цогцолборт хийх асуудал яригдаж байсан.
Тэгвэл Засгийн газар уг ээлжит бус хуралдааныг хийхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, энэ сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дахь удаагийн бага хурал Монгол Улсад зохион байгуулагдах юм. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг цуцалсан нь дээрх олон улсын арга хэмжээтэй холбоотой байж магадгүй байна.