2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахтай холбогдуулан төвийн таван дүүрэгт байрлах 73 цэцэрлэг, 60 сургууль хичээлийн бэлтгэл ажлаа цахимаар зохион байгуулахаар боллоо.
Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэхдээ элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэрэг үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах бөгөөд багш, ажилтныг зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Мөн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчдын хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах юм. Албаныхны мэдээлснээр дээрх зохицуулалтын улмаас цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд сурагчдын хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.
COP 17 хурлын үеэр наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд цахимаар бэлтгэлээ хангах цэцэрлэгийн жагсаалт:




COP 17 хурлын үеэр наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд цахимаар бэлтгэлээ хангах сургуулийн жагсаалт:


