Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орж, 27 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орж, 27 градус дулаан байна

Өнөөдөр /2026.08.05/ нутгийн баруун хагаст халж, нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +25...+27 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө