Дундговь аймагт шөвгөрсөн бөхийн допингийн шинжилгээний хариуг сэжигтэй гэж үзэн нягталж байна

Дундговь аймагт шөвгөрсөн бөхийн допингийн шинжилгээний хариуг сэжигтэй гэж үзэн нягталж байна

Завхан, Дундговь аймгуудын наадам бусад аймгуудын наадмын дараа буюу долдугаар сарын 24,25 болсон билээ. Тэгвэл тус наадмуудад шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан бөгөөд хариуг танилцууллаа. 

Завхан аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс ямар нэгэн  хориотой бодис илрээгүй байна. Харин Дундговь аймагт шөвгөрсөн бөхчүүдийн нэг хариуг сэжигтэй гэж үзэн нягталж байгаа учраас хариу нь одоог хүртэл ирээгүй байгаа гэж Монголын допингийн эсрэг байгууллагаас мэдэгдлээ. 

Тус мэдэгдэлдээ, "Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан допингийн шинжилгээний сорьцуудын лабораторийн хариуг үе шаттайгаар хүлээн авч байна. 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дундговь болон Завхан аймгийн баяр наадмаас цуглуулсан сорьцуудын 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ирсэн лабораторийн шинжилгээний хариугаар Завхан аймгийн сорьцуудаас хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Харин Дундговь аймгийн нэг сорьцын лабораторийн шинжилгээний эцсийн хариу одоогоор ирээгүй байна" гэжээ.