Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн нээжээ

Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн нээжээ

Булган аймгийн нутгаар дайран өнгөрөх А1002 дугаартай Эрдэнэт–Булган чиглэлийн улсын чанартай авто замын 29 дэх километрт өчигдөр /2026.08.03/ үер буусны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаажээ.

Булган аймаг нь Улаанбаатар хотоос авто замаар 310–450 км-ийн зайд оршдог бөгөөд тус аймгийн нутгаар Улаанбаатар–Рашаант чиглэлийн хэвтээ тэнхлэгийн болон Булган–Орхон–Хишиг-Өндөр–Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замууд дайран өнгөрдөг. Холбогдох байгууллагуудын мэдээлснээр авто замын хөдөлгөөнийг мөн өдрийн 22:13 цагт бүрэн нээжээ.