Барилгын салбарын 100 жилийн ойн наадмын түрүү бөх хоёр өрөө байр гардана

Барилгын салбарын 100 жилийн ойн наадмын түрүү бөх хоёр өрөө байр гардана

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хүй долоон худагт болно.

Тус баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглох юм. Тэгвэл түрүү бөх 2 өрөө байр гардах бол үзүүр бөх 30 сая төгрөгийн бай хүртэнэ. Харин их шөвөгт шалгарсан бөх тус бүр 15 сая төгрөгийн бай гардах аж. Барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 7-нд 09:00-17:00 цагийн хооронд devjee.mn цахим сайтаар бүртгэх юм байна.