Нийслэлийн ТЦА болон Авто тээврийн үндэсний төв хамтран замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын яндангаас гарах дуу чимээнд MNS 4599:2026 стандартын дагуу хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үр дүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн техникийн оношилгоог хүчингүй болгосон байна.
Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд:
- Яндан болон дуу намсгах системд зөвшөөрөлгүй өөрчлөлт хийхгүй байх,
- Стандарт шаардлага хангасан эд анги ашиглах,
- Замын хөдөлгөөнд оролцохын өмнө автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж байхыг зөвлөжээ.