Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 3-ны байдлаар зарим голын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-25 см нэмэгдэж, үерийн түвшнийг даван хүчтэй үерлэж байна.
Тодруулбал, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Идэр зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгджээ. Мөн Туул /Улаанбаатар хот, Алтанбулаг, Лүн сум/, Сөгнөгөр, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/, Хархираа /Тариалан сум/ зэрэг гол үерийн түвшнийг 5-25 см давсан байна. Харин Балж, Онон гол үерийн аюултай түвшнийг 5-25 см давж, хүчтэй үерлэж байгаа аж. Иймд иргэдийг үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр, жалгаар зорчихгүй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.