ВИДЕО: Индонезийн зорчигч тээврийн гатлага онгоц шатаж, таван хүн амиа алдаж, 41 хүн сураггүй болжээ

ВИДЕО: Индонезийн зорчигч тээврийн гатлага онгоц шатаж, таван хүн амиа алдаж, 41 хүн сураггүй болжээ

Индонезийн далайн бүсэд зорчиж явсан, дор хаяж 250 хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн гатлага онгоц өчигдөр /2026.08.02/ галд автсаны улмаас таван хүн амиа алдаж, 41 хүн сураггүй болоод байна гэж тус улсын эрх баригчид мэдээллээ.

ВИДЕО: 

 

Индонезийн Үндэсний эрэн хайх, аврах албаны мэдээлснээр, KMP Mutiara Sentosa-2 хөлөг онгоц Зүүн Жава мужийн Сурабая хотоос Өмнөд Сулавеси мужийн Макасар хотыг чиглэн явж байх үед Мадура арлын орчимд гал гарчээ. Хөлгийн ахмад ослын талаар шуурхай мэдээлснээр аврах ажиллагааг эхлүүлсэн байна.

Орон нутгийн iNews агентлагийн цацсан дүрс бичлэгт олон арван зорчигч аврах хантааз өмсөн аврах завь дээр сууж буй нь харагдах аж. Мөн бусад бичлэгүүдэд хөлгийн дээд хэсгээс өтгөн утаа савсаж, гал дүрэлзэж байх үед зорчигчид яаравчлан бууж байгаа дүр зураг бичигдсэн байна.

Аврах албаныхан хөлөг онгоц бараг бүхэлдээ галд автсан болохыг баталсан байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Ослын газраас ирсэн дүрс бичлэгүүдэд аврах хантааз өмссөн зорчигчид далайд хөвж, аврагчид тэдэн рүү аврах хөвүүр шидэн, дараа нь аврах завинд татан гаргаж буй нь харагдах аж. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сураггүй байгаа 41 хүнийг эрэн хайх ажиллагаанд тэнгисийн цэрэг, эргийн хамгаалалт болон аврах албаны олон хөлөг, нисдэг тэрэг оролцож байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC