Б.Пүрэвдагва: С.Зориг агсны хөшөөтэй холбоотой асуудлаар хууль зөрчсөн эздийг тогтоож, хариуцлага тооцож эхэлсэн

Б.Пүрэвдагва: С.Зориг агсны хөшөөтэй холбоотой асуудлаар хууль зөрчсөн эздийг тогтоож, хариуцлага тооцож эхэлсэн

Нийслэлийн шуурхай удирдлагын зөвлөгөөн өнөөдөр Хан -Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа талбайд хуралдлаа. Цаашдаа дүүрэг дүүрэг дээрээ удирдлагын шуурхай зөвлөгөөнийг, тухайн дүүрэгт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. 

Хурлын дараа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл хийлээ. Тэрбээр "НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17-р бага хурал Улаанбаатар хотод хуралдахад 14 хоногийн хугацаа үлдээд байна. Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд 28 хоног үлдээд байна. Тэгэхээр 1,8 сая хүн амьдардаг хотын хувьд эдгээр ажлуудад ямар бэлтгэлтэй байгаа вэ гэдгийг хэлэлцлээ. Өнөөдрөөс эхлээд 14 хоног тутамд "Улаанбаатарын цаг"-тай болж байгаа. Энэ цагаар нийслэл хотоос иргэд рүүгээ чиглэсэн ямар ямар үйл ажиллагаа, шийдвэр гарч байгаа вэ гэдгийг ил тод нээлттэй байдлаар илэрхийлэхээр болсон. Өнөөдрийн хувьд замын хөдөлгөөний зохицуулалт ямар байх вэ гэдэг дээр шийдвэр гаргалаа. Нийтийн тээвэр, авто зам, дугуйн замтай холбоотой ямар ямар шийдвэр гарсан талаар мэдээ мэдээллийг холбогдох албан тушаалтнууд хийнэ. 

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр С.Зориг агсны хөшөөтэй холбоотой үйл явдал болсон. Хууль зөрчсөн эздийг тогтоож, эхнээс нь хариуцлага тооцож эхэлж байна. Энэ хурлын дараа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон үерийн устай холбоотой Био-Комбинат, Өлзийт хороололд ажиллахаар хөдлөх гэж байна" хэмээсэн юм.