Сүхбаатар боомтоор 28 вагон буюу 1,680 тонн АИ-92 автобензин орж ирнэ

Сүхбаатар боомтоор 28 вагон буюу 1,680 тонн АИ-92 автобензин орж ирнэ

ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортолж буй АИ-92 автобензиний нийлүүлэлт үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Тодруулбал, наймдугаар сарын 1-нд 22 вагон буюу 2,220 тонн, наймдугаар сарын 2-нд 49 вагон буюу 2,940 тонн, нийт 86 вагон буюу 5,160 тонн АИ-92 автобензин Сүхбаатар боомтоор орж иржээ. Энэ нь Монгол Улсын ойролцоогоор 2.5 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун юм. Импортын шатахууныг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг буух өртөөд хүргэн агуулахад буулгаж, нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцууд руу тасралтгүй ачиж байгааг мэдээлэв.

Мөн ОХУ-аас долдугаар сарын 29-нд ачсан 28 вагон буюу 1,680 тонн АИ-92 автобензин ойрын хугацаанд Сүхбаатар боомтоор орж ирэх төлөвтэй байна.

Импортын шатахууныг буух өртөөдөд шуурхай хүргэх, агуулахад буулгах, шатахуун түгээх станцууд руу ачих ажлыг Улаанбаатар төмөр зам, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байгаа аж.