Зарим нутгаар аадар бороо, говийн бүсэд халуун байна

Зарим нутгаар аадар бороо, говийн бүсэд халуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи говь болон зүүн аймгуудаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4–9 метрийн хурдтай салхилна. Зарим газарт борооны өмнө салхи түр зуур ширүүсэхийг анхааруулж байна.

Агаарын температурын хувьд:

  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16...+21 хэм,
  • Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 хэм,
  • Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүсийн зүүн хэсгээр +31...+36 хэм,
  • Бусад нутгаар +25...+30 хэм дулаан байх төлөвтэй байна.

Иргэдийг аадар бороо, аянга цахилгаан, салхины ширүүсэл болон халуун цаг агаараас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө