Аргын тооллын 8 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Могой хүлэгч одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:31-20:26.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийх, буг дарах, газрын амь бөөхөд сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөө хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Ус шинээр урэглэх буюу засуулахад тохиромжгүй.