Улсын ерөнхий прокурорын газарт 2026 оны нэгдүгээр улиралд прокурортой холбогдуулан гаргасан 170 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 21.7 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байв.
Прокурорын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурсан байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ.