Цахим орчинд “Хөзрийн хатан” нэрээр залилан хийсэн гэх хэрэгт холбогдсон Н.Доржмаа гэх эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан бөгөөд түүнийг өчигдөр олж тогтоон баривчилсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тус этгээдэд холбогдох хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Н.Доржмаа гэх эмэгтэй нь цахим орчинд “Хөзрийн хатан” нэрээр фейсбүүк хаяг үүсгэн үүгээрээ дамжуулан “Мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн байна. Улмаар тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан бөгөөд түүнийг энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Цагдаагийн байгууллага өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
