Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр /2026.04.08/ нийт 2042 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 798 нь зөрчлийн шинжтэй, харин 193 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 15 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 77 дуудлага, хүний биед халдах 80 тохиолдол, 39 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил илэрч, 96 хүнийг эрүүлжүүлжээ.