“Хөзрийн хатан” нэрээр залилан хийдэг, эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйг баривчиллаа

“Хөзрийн хатан” нэрээр залилан хийдэг, эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйг баривчиллаа

“Хөзрийн хатан” нэртэй фейсбүүк хаягийг ажиллуулж, залилах гэмт хэрэг үйлддэг 38 настай Н.Доржмаа гэх эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлсэн билээ.

Тодруулбал, тус эмэгтэй нь өөрийн нээсэн пэйж хуудсаар дамжуулан мэргэ төлөг тавина, засал хийнэ гэх зэргээр иргэдийг залилдаг аж. Одоогийн байдлаар 10 орчим иргэнийг 100 гаруй сая төгрөгөөр залилсан нь тогтоогдсон  бөгөөд өмнө нь залилах гэмт хэргээр ял шийтгүүлж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан Н.Доржмааг цагдаагийн байгууллагаас баривчлагдсан болохыг мэдээллээ.