ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан этгээдийг зөрчлийн хуулиар шалгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 100 мянган төгрөгөөр торгуулна

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан этгээдийг зөрчлийн хуулиар шалгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 100 мянган төгрөгөөр торгуулна

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан хэрэг энэ сарын 01-ний /2026.04.01/өдөр гарсан талаар бид мэдээлсэн. 

Тодруулбал,  УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна явж байхад үл таних этгээд цохиж, халдсан байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын цээжин тус газар нь нэг удаа цохисон болох нь тогтоогдсон байдаг. Улмаар тухайн иргэнийг эрүүлжүүлж, хэргийг бүртгэлд авч, шалгаж эхэлсэн юм. 

ВИДЕО:  Хэрэг явдлын талаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын өгсөн тайлбар.

Тэгвэл тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал,  УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд тэрбээр "шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" хэмээсэн байна. Тиймээс уг хэргийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн аж. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар нь дээрх хэргийн талаар "Би 23:00 цагийн орчимд байрныхаа үүднээс жолоочоо буцаагаад орц руугаа орох гээд явж байтал нэг залуу зөрөхдөө юу, юугүй, үг дуугүй цээжин тус газарт цохиод авсан. Тиймээс би биеэ хамгаалахын тулд барьцалдаж автал "Чи зүгээр байгаарай. Чамайг алнаа" гээд дайраад байсан.

Харин энэ үед хоёр залуу ирж, биднийг салгаж, цагдаа дуудсан байсан. Ингээд цагдаагийн бүрэлдэхүүн ирж, надаас мэдүүлэг авсан. Харин цагдаагийн байгууллага тухайн этгээдийг олж тогтоосон байсан. Энэ хэргийг ямар нэгэн улс төрийн зорилготой энэ тэр гэж хэлэхгүй" хэмээн ярьсан байдаг.  Зөрчлийн хуулийн 5.3 дугаар зүйл /Хүний биед халдах/-ийн 1-д "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө