Э.Амарсайхан: Хууль зүйн сайд хэрэг зохиож ярихгүй харин хууль хэрэгжүүлж ажиллахыг шаардах ёстой

Э.Амарсайхан: Хууль зүйн сайд хэрэг зохиож ярихгүй харин хууль хэрэгжүүлж ажиллахыг шаардах ёстой

Өнөөдөр /2026.04.06/ шинэ Засгийн газар анхны хурлаа хийлээ. Уг хуралдаанаар Засгийн газрын гаргасан шийдвэрүүд болон, ямар бодлого баримталж ажиллах талаараа Хууль зүйн сайд Э.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хууль зүйн сайд хэрэг зохиож яхиргүй харин хууль хэрэгжүүлж ажиллахыг шаардана. Данс хаагдсан 12 мянган аж ахуй нэгжийн дансыг нээнэ. Шүүхийн шийдвэргүйгээр аж ахуйн нэгжүүдийн дансыг хаах нь өөрөө хууль бус үйлдэл. Эдийн засаг зогсонги байдалд орж, ажлын байр хумигдаж, зах зээл дээр мөнгөний эргэлт саарсан энэ үед татвараа төлөөгүй гэх үндэслэлээр дансыг хаах нь буруу” хэмээн онцолсон байна. Мөн “ААН-үүдийн данс нээлттэй байж орлого олно. Орлого олж байж татвар төлнө. Тиймээс бизнесүүдийн үйл ажиллагааг хаах биш, харин дэмжих бодлого баримтлах ёстой” гэлээ.