СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашин суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашин суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, "Хот тохижилтын газар" ОНӨУҮГ-ын даргаар ажиллаж байсан Б.Мөнхцэцэг нь өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тэгвэл уг ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Өчигдөр /2026. 04.02/ 08 цагийн орчимд “Дорноговь аймгийн цагаан хаалганаас хойш 10 км дэх замд хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад ачааны автомашин суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн осол хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэлээ. 

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.