Монгол Улсын дээд шүүхэд шүүхийн бус чиг үүрэг олгосон тухай маргааныг шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлт нийтлэгдлээ

Монгол Улсын дээд шүүхэд шүүхийн бус чиг үүрэг олгосон тухай маргааныг шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлт нийтлэгдлээ

Монгол Улсын дээд шүүхэд шүүхийн бус чиг үүрэг олгосон тухай маргааныг шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлт (2026, №02) нийтлэгдсэн талаар Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт “… Улсын дээд шүүх …”, мөн зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “… Улсын дээд шүүхийн Тамгын газар …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, 2026 оны 02 дугаар дүгнэлтийг гаргасан.

Тус дүгнэлтийг бүрэн эхээр нь дараах холбоосоор https://shorturl.at/RHMbL уншина уу.