Дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 184 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байжээ

Дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 184 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байжээ

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.

Өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр 01-ний өдөр дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 184 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцжээ.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.