Бусдад зодуулсан гэх УИХ-ын гишүүн Г.Ганбаатар "шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" гэжээ

Бусдад зодуулсан гэх УИХ-ын гишүүн Г.Ганбаатар "шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" гэжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан хэрэг өчигдөр /2026.04.01/ гарсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 23:05 минутад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Г”-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохьсон болох нь тогтоогдсон. Хохирогч “Г” шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна" гэв.