Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан хэргийг зургаа хоногийн дараа мэдэж, сэжигтэн этгээдийг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг шүүх хэлэлцээд хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуусан этгээдэд 23 жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, С.У нь 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч эмэгтэйг онц харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан үндэслэлээр шүүхээс С.У-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялын үлдэгдэл 3 жилийг нэмж, нийт эдлэх ялыг нь 23 жил, 22 хоногоор тогтоон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 118,8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.