Бусдын биед халдаж, хувцсыг нь тайлуулж, "зургийг нь цахим орчимд тавина" гэж сүрдүүлж, заналхийлсэн өсвөр насны хүүхдүүдэд торгуулийн ял оноолоо

Бусдын биед халдаж, хувцсыг нь тайлуулж, "зургийг нь цахим орчимд тавина" гэж сүрдүүлж, заналхийлсэн өсвөр насны хүүхдүүдэд торгуулийн ял оноолоо

Өвсөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдаж, дүрс бичлэг хийж сүрдүүлсэн хэргийг шүүхээд шийдвэрлэжээ. 

Тодруулбал, насанд хүрээгүй З.Э, Б.М нар нь бүлэглэн 2024 оны зургаадугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж, найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчимд тавина гэж сүрдүүлж, заналхийлсэн байна. Харин тус хэргийг Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь 2 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд 8 сая төгрөгийн хохирол төлүүлж шийдвэрлэжээ.