Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан хэрэг өчигдөр /2026.04.01/ гарчээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар өчигдөр орой гэртээ орохоор явж байхад нь орцонд нь таарсан согтуу этгээд түүний биед халдаж, цохисон хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээд нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд бие удирдах чадваргүй байсан аж. Тиймээс ч орцонд таарсан УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг цохиж авсан байна. Улмаар энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, өдгөө тус хэргийг бүртгэлд авч, шалгаж эхэлсэн байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.