Оршин суугаа газраасаа алга болсон гэх 64 настай, эмэгтэйг эрэн хайж байгаа талаарх мэдээлэл өчигдөр /2026.04.02/ цахим сүлжээнд нийлэгдсэн.
Тэгвэл тухайн эмэгтэйг олж, ар гарт нь хүлээгэн өгсөн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цахим орчинд Номинзул гэх хаягаас “Алга болсон иргэнийг олоход туслаач” гэх мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагад ирүүлсэн хүсэлтийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, оршин суугаа газраасаа алга болсон гэх 64 настай, эмэгтэй “А”-г энэ оны дөрөвдүгээр сарын 01-02-нд шилжих шөнийн 03.00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн орчмоос олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн" гэх мэдээллийг өглөө.