“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар өнөөдөр хөдөлгөөнөөс 12:00 цагт Сүхбаатарын талбайд мэдэгдэл хийх юм байна. Мөн Хотын дарга Х.Нямбаатарыг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэж, түүнийг огцруулахыг шаардсан өргөдлийг Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаяглаж, гарын үсэг цуглуулж эхлээд байгаа. Тэгвэл тус өргөдөлд яг одоогийн байдлаар /2026.04.02-ны 10:30 цаг/ 30 мянга 392 иргэн гарын үсэг зураад байна.