Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна.
Тухайлбал:
- Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Отгонболог: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан 15-072 гарааш дугаартай жолооч огцом тоормос гишгээд байхаар нь шаардлага тавихад хэл амаар доромжилсон.
- Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Л.А-т зан харилцааны зөрчил гаргасан тул ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.
- Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн А.Нэгүүлэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 1-078 гарааш дугаартай автобусны жолооч "Сүхбаатарын талбай" зогсоол дээр буух гэтэл буулгаагүй. Шаардлага тавихад ёс бус харилцаж хүндэтгэлгүй хандсан. Үүнээс үүдэн дараагийн буудал дээр буун ажлаасаа хоцорсон.
- Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочид ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцож үйлчилгээнд дахин зөрчилгүй ажиллах талаар сануулав.
- Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Ганчимэг: Ч:7 (Нисэх- Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байгаа 14-024 гарааш дугаартай автобусанд Хүнсний 4-р дэлгүүрээс суугаад Орон сууц дээр буусан. Энэ хооронд жолооч байнга утсаар ярьж явсан. Түгжрэлгүй байхад явж өгөхгүй байсан.
- Шийдвэрлэлт: “Авто терминал трейд” ХХК-ийн жолоочид ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.