Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны урдуур гэнэт орж ирэх, дохиогоо өгөлгүй дайрах зэрэг зөрчил удаа дараа гарсаар байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас анхаарууллаа.
Иргэдийн хүлээцгүй байдал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн цаана иргэд хохирсоор байгааг тус мэдээлэлд дурдсан байна. Нийтийн тээврээр өндөр настан, хүүхдүүд олноороо үйлчлүүлдэг бөгөөд иргэдийн буруутай үйлдлээс үүдэн автобусны жолооч огцом тормоз гишгэх шаардлага гарцаагүй үүсдэг аж. Үүнээс улбаалж хөгшин настай хүн унаж бэртэх тохиолдол гарсаар байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан соёлтой оролцохыг уриалжээ.