Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас энэ оны гуравдугаар сард иргэн У овогтой Б, Б овогтой М нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн “Ар тархи” гэх нэртэй газарт байрлах ойн сан бүхий газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.4771 м³ хэмжээтэй модыг хууль бусаар бэлтгэсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Шүүхээс иргэн У.Б, Б.М нарыг торгох ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бага оврын трактор, чиргүүлийг улсын орлого болгож шийдвэрлэжээ. Иймд иргэн та Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.