Нарны хороололд амь насаа алдсан иргэн ил харагдах гэмтэл шархгүй, бөөлжсөн байдалтай нас барсан болох нь тогтоогджээ

Нарны хороололд амь насаа алдсан иргэн ил харагдах гэмтэл шархгүй, бөөлжсөн байдалтай нас барсан болох нь тогтоогджээ

Нарны хорооллын оршин суугчдын группт "дугаар байрны 13 давхарт хүн зодуулж нас барсан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 30-нд ирж, шалгаж эхэлсэн.

Тус хэргийн шалгалтын явцад СХД-т оршин суух хаягтай эрэгтэй 55 настай Г нь ил харагдах гэмтэл шархгүй, бөөлжсөн байдалтай нас барсан болох нь тогтоогджээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.