Гурван настай хүүг хүчирхийлж, амь насанд нь хүрсэн этгээдэд бүх насаар хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Гурван настай хүүг хүчирхийлж, амь насанд нь хүрсэн этгээдэд бүх насаар хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг хүчирхийлэхийг завдаж, улмаар уг үйлдлээ нуун далдлах зорилгоор зодож, хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг 2023 онд Баянгол дүүрэгт гарч байсан билээ. 

Улмаар хохирогч хүү Турк улсад очиж, эмчлүүлсэн ч шархаа даахгүй амь насаа алдсан байдаг. Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны гуравдугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах гэртээ гурван настай дагавар хүүг хүчиндэхийг завдсан, улмаар энэ үйлдлээ нуун далдлах зорилгоор онц, харгис хэрцгийгээр зодож, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг алсан холбогдсон байдаг. Тэгвэл тус хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Бага насны хүүхдийг хүчиндэх), 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар

Мөн хохирогч хүүгийн ээж Ц.Л нь хамтран амьдрагч М.Э нь хүүг нь зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байхад хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хохирогч 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.