Монгол Улсын иргэн гаднын иргэдтэй бүлэглэн 3.3 кг алтыг хууль бусаал хил нэвтрүүлжээ

Монгол Улсын иргэн гаднын иргэдтэй бүлэглэн 3.3 кг алтыг хууль бусаал хил нэвтрүүлжээ

Нэр бүхий хүмүүс бүлэглэн Монгол Улсын хилээр их хэмжээний алтыг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ. 

Тодруулбал, гадаад улсын иргэн С.М, Ж.Т, Л.Ж, Монгол Улсын иргэн М.Н нар нь бүлэглэн 3,3 кг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт прокуророос Эрүүгийн  хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.