Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулсан арга хэмжээний хүрээнд иргэдийн малыг хулгайлж, бэлчээрт нядалсан гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

А нарын бүлэг этгээдийг 2025 оны 11 дүгээр сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг бэлчээрт нь нядалж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Уг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.