Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн 86 дуудлага бүртгэгдэж, 116 хүн эрүүлжүүлэгдсэн байна

Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн 86 дуудлага бүртгэгдэж, 116 хүн эрүүлжүүлэгдсэн байна

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нийт 1919 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 713, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 209 хэргийг нөхөн илрүүлжээ. Улмаар өнгөрсөн нэг хоногт хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 86 дуудлага бүртгэгдэж, 116 хүн эрүүлжүүлэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.