АТГ-аас Орхон аймаг дахь “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнд нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, АТГ-ынхан өнөөдөр /2026.02.02/ Эрдэнэт хотод ажиллаж, Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяа, дэд захирал Б.Эрдэнэцогт инженер О.Азжаргал нарын хүмүүсийг гэр, албан өрөөнд нэгжлэг хийсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх нэр бүхий албан тушаалтнууд нь Цахилгааны төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс АТГ-аас Эрдэнэтбулганы "Цахилгаан сүлжээ"-ний удирдлагуудыг шалгаж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.