Согтууруурсан үедээ гэр бүлийн гишүүнээ хүнээ хутгалж, амь насыг нь хохироосон хэргийг прокурорт шилжүүллээ

Согтууруурсан үедээ гэр бүлийн гишүүнээ хүнээ хутгалж, амь насыг нь хохироосон хэргийг прокурорт шилжүүллээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан хохироосон нийт таван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон шүүх рүү шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүний гуяны дотор талд хутгалж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгджээ. Улмаар тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн “А”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг тус аймгийн Прокурорын байгууллагад шилжүүллээ.