ТОДРУУЛГА: Бөхийн салбар хорооноос ирүүлсэн дүгнэлтэд үндэслэн Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураах зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурсан гэв

ТОДРУУЛГА: Бөхийн салбар хорооноос ирүүлсэн дүгнэлтэд үндэслэн Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураах зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурсан гэв

2025 оны Үндэсний их баярын наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Улсын Гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдаг.

Харин Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан байдаг. Иймд Монголын олон улсын ба Үндсэний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярын өргөдөлд допингийн давж заалдах журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн байдаг.

Учир нь нэр бүхий дасгалжуулагч Н.Өсөхбаярт зориудаар допингийн төрлийн бодис өгч, хэрэглүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ч уг хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Харин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос Н.Өсөхбаярын цолыг хураах албан бичгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэнд үндэслэн өнгөрсөн баасан гарагт /2026.01.30/ зарлиг гаргасан байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад, "Н.Өсөхбаярын цолыг хураах дүгнэлтийг Бөхийн салбар хорооноос ирүүлсэн. Уг дүгнэлтэд үндэслэн зарлиг гаргасан бөгөөд шийдвэрээ Бөхийн салбар хороонд хүргүүлсэн" гэлээ.