Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нийт 1873 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 687, гэмт хэргийн шинжтэй 93 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 162 хэргийг нөхөн илрүүлжээ. Цаашлаад өнгөрсөн хоногт 104 иргэн эрүүлжүүлэгдсэн байна.
