Малайзын шүүх Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая болгон бууруулах шийдвэр гаргажээ

Малайзын шүүх Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая болгон бууруулах шийдвэр гаргажээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.01.20/ Малайз Улсад боллоо.

Хэргийн талаар эргэн сануулбал, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайзад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг. Харин өнгөрөгч 2022.12.16-ны өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг тушаасан Малайзын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тэгвэл Малайзын анхан шатны шүүхийн тус шийдвэрийг Багинда нар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан байдаг. 

Ийнхүү хэргийн шүүх хурал өнөөдөр болсон бөгөөд Ерөнхий шүүгч Хашим Хазма шүүхээс өмнө нь Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зарим хууль тогтоомжийг зөрчсөн гээд, хэргийг гардаж үйлдсэн Сирул Азхар Умар, Азила Хадри нарын өмнөөс Засгийн газар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн байна. Улмаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд Засгийн газраас олгох нөхөн төлбөр болох 5 сая ринггитийн төлбөрийг 1.38 сая болгон бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, "5 сая рингитийн нөхөн төлбөрийг өмгөөллийн үндсэн дээр олгосон тул үүнийг хүчин төгөлдөр гэж үзэж болохгүй" гэж шүүх үзсэн байна. 

Эх сурвалж: Malay mail