П.Товуудоржийг "Нотлох баримт устгах, өөрчлөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байна" хэмээн үзэж цагдан хорихоор болжээ

П.Товуудоржийг "Нотлох баримт устгах, өөрчлөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байна" хэмээн үзэж цагдан хорихоор болжээ

"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг АТГ-аас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч П.Товуудоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус шүүхэд яллагдагч П.Товуудоржийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагчийг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч П.Товуудоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.