Өнөөдөр 12:00 цагийн байдлаар хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна.
Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулав. Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, хаагдсан зам, даваа байхгүй.
Жолооч та:
- Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих
- Түлш, шатахуун хангалттай авсан байх
- Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
- Холын гэрлээ шилжүүлэх
- Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.