АТГ-аас 10 аймагт дулааны станц барих төсөлтэй холбогдуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нийт 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй уг төслийн зөвлөх үйлчилгээнд 9 сая ам.долларын гэрээ байгуулсан байхад албан тушаалтан Н.Тавинбэх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас одоогоор гурван хүнийг сэжигтнээр баривчилсан, 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийгээд байгаа ажээ.