Талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд Малайзад болно

Талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд Малайзад болно

Монгол Улсын иргэн, талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-ны өдөр Малайз улсад болох юм байна.

Эргэн сануулбал, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайзад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг. Харин өнгөрөгч 2022.12.16-ны өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг тушаасан Малайзын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тэгвэл Малайзын анхан шатны шүүхийн тус шийдвэрийг Багинда нар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан юм.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө