Олон нийтийн сүлжээнд өчигдөр /2026.01.15/ "16 настай Ш охин нас барсан" хэрэгтэй холбоотой дууны бичлэг нийтлэгдсэн. Уг бичлэгт үл таних "нэгэн эмэгтэй миний амь насыг битгий хөнөөгөөч" хэмээн эрэгтэй хүнээс гуй байгаа дуу, авиа сонсогдох ажээ.
Тэгвэл энэ талаар холбогдох хуулийн байгууллагаас, "уг бичлэгтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, худал мэдээлэл" хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал, тус мэдэгдэлд, "цахим орчинд 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “16 настай Ш нь нас барсан” хэрэгтэй холбоотой гэх “Voice” бичлэг нийтлэгдсэн. Хэрэгт уг бичлэгтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, худал мэдээлэл тул түгээхгүй цагдаагийн байгууллаас анхааруулж байна" гэжээ.