Гаалийн алба хаагч нартай холбоотой хариуцлагын асуудлаар зарим алба хаагчийг албан үүргээс түр түдгэлзүүлжээ.
Энэ талаар Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Б.Одгэрэл "ГЕГ-ын даргын тушаалаар 26 албан хаагчийг хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа гэх үндэслэлээр улсын байцаагчийн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн. Сүүлийн үед Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулаад, АТГ-аас өгсөн мэдээллийн дагуу нэг албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан" гэлээ.